“Улаанбаатар Менежмент” ХХК нь 2000 онд байгуулагдсан ба ОХУ болон бусад улс орнуудаас олон улсын стандартын шаардлага хангасан, чанартай барилгын цувимал төмөр хийц, бусад барилгын материалыг монголын зах зээлд нийлүүлж ирлээ. Өдгөө энэ чиглэлийн үйл ажиллагаагаараа Монгол Улсдаа тэргүүлэх эгнээнд очиж хэрэглэгчдийн итгэл даасан, найдвартай түнш болоод байгаа билээ. Бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөжүүлэн дараах чиглэлүүдээр ажиллаж байна.