Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2012 оны ТОП-150 аж ахуй нэгжийн нэгээр “Улаанбаатар Менежмент” ХХК-ийг өргөмжиллөө. Тус өргөмжлөлийг олгохдоо компаниудын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ, ажлын байр,бизнесийн хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажил зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг.

Бидний энэхүү амжилт нь харилцагч, үйлчлүүлэгчдийн маань бидэнд хүлээлгэсэн өндөр итгэл, хамтын ажиллагааны үр дүн юм.